Найз нөхдийн хооронд ч нарийн сайхан ТООЦОО хэрэгтэй

Хэн нэгнээс цалин орлогынх нь тухай асуух тун бүдүүлэг гэдгийг бид мэднэ. Гэвч, бид заримдаа найз нөхөд, хамт олныхоо хүрээлэл дунд хувь хүний санхүүгийн асуудалд тун бүдүүлгээр ханддагаа өөрсдөө ч анзаардаггүй. Тэгвэл одооноос эхлээд “орк” зангаа барьж, хүнийг ч, өөрийгөө ч эвгүй байдалд оруулалгүй, бас “Найз нөхдийн хооронд ч нарийн сайхан тооцоо хэрэгтэй” гэдэг үгийг амьдралдаа хэрэгжүүлцгээе.


10 Хэн нэгний үрсэн, зарсан мөнгөний талаар хэзээ ч бүү шүүмжил. Тэр түүний л сонголт.

9 Ямар нэг уулзалт, үдэшлэг, шоу зохион байгуулахдаа найзуудынхаа санхүүгийн байдлыг харгалзаж үз.

8 Мөнгө “босгож”, ямар нэг “сайн үйл” хийх гэж байгаа бол өөр бусдын түрийвчний зузааныг бодолцож үзээрэй.

7 Ресторанд хооллосныхоо дараа төлбөрөө эн тэнцүү хувааж төлж сур.

6 Найзынхаа ажил мэргэжлийг нь ашиглан туслуулж байгаа бол хөлсийг нь бүтнээр нь төл. Тэр ч бас амьдрах гэж л яваа.

5 Өөрөөсөө бага орлоготой найздаа санхүүгийн проблемаа ярьж, гомдоллох хэрэггүй.

4 Юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар нь хэзээ ч битгий асуу

3 Өр зээлээ үргэлж цаг хугацаанд нь төлж бай.

2 Бусдад мөнгө зээлүүлэхдээ албатай юм шиг үүрэг хариуцлага хүлээх хэрэггүй. Боломжгүй бол боломжгүй л шүү дээ.

Бусдад мөнгөө хэрхэн захиран зарцуулах талаар сургаал айлдах хэрэггүй.

 

Б.СЭЦЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025