Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн  мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбат 76 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын их спорт, үндэсний бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Ж.Мөнхбат нь Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан Монголын шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал хүүгийн хамт Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны тохиолдлын эзэд болж байсан юм.

Мрнголын цуут аваргын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025