Д.Алтанхуяг “The World Ballet Trial”-д уригджээ

Д.Алтанхуяг “The World Ballet Trial”-д уригджээ

“The World Ballet Trial” (Tokyo stage-3) олон улсын балетын тэмцээн гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Токио хотноо болох ажээ. Тус тэмцээнд Сингапур, Япон, Шанхай, Өмнөд Солонгос зэрэг улсын авьяаслаг бүжигчин багачууд оролцдог.

2017 онд тус тэмцээний JUNIOR A буюу 10-13 насны ангилалд “Монголын үндэсний балет” сургуулийн сурагч Б.Анхзул оролцож, хүрэл медаль хүртэж байсан. Энэ оны хувьд “Монголын үндэсний балет” сургуулийн сурагч С.Нямжаргал C 13-15 насны ангилалд, Б.Эмүжин B 10-12 насны ангилалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ба сурагчдыг тус сургуулийн багш Ц.Жаргалан дасгалжуулж байна. Тэмцээнд “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хүндэт зочиноор уригджээ. Тэрбээр АНУ-аас Токио хотыг зорин очих аж.

Б.ЦЭНГЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026