
Манай их хурлын түшээдүүдээс ангийн хорхойгүй хүн ховор. Гэтэл бүр хочтой болтлоо явж чадсан хүн бол Ж.Энхбаяр. Түүнийг төрсөн нутагтаа 270 орчим чоно нутгийн анчдаар агнуулсан хэмээж “Чоно” Энхбаяр гэж хочлох болсон. Чоноос гадна, хурал үймүүлэгч, саарал толгойт гээд олон хоч түүнд бий. Гэвч сайхан эхнэр, хөөрхөн ханиар нь түүнийг тодотгохоо мартсан бололтой. Дээрх зурган дээр байгаа бүсгүй бол Ж.Энхбаярын гурван хүүгийн ээж. Үзэсгэлэнтэй, үл хөдлөх хөрөнгө ихтэй, бизнесээ авч явдаг чадалтай эмэгтэй. Нөхрийнхөө ажлын өрөөгөөр зочилж хөөрхөн патиар татуулжээ. Гэхдээ жийнсэн өмд өмссөнийг нь харахад Төрийн ордон биш бололтой.
Д.Амур
Сэтгэгдэл (11)