Зодооны хэргээсээ болж Харумафүжи башёг орхилоо

Зодооны хэргээсээ болж Харумафүжи башёг орхилоо

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг орхилоо. Эхний хоёр өдөр дараалан ялагдал хүлээсэн аварга Харумафүжи аварга өчигдрөөс дэвжээнд гаралгүй, башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой. Улмаар Сүмогийн холбоонд башёг өнжих хүсэлт гаргасныг нь холбоо хүлээн авчээ. Харин энэ башёд маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандорж Харумафүжид зодуулснаар тархи нь доргиж, гавлын яс цуурсан оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026