Сэрэмжлүүлэг:Гал гарч байсан айлд 3 хүүхэд цоожтой байжээ

НД-ийн 2-р хороонд   “11-р сарын 13-ны 15:41-д 35-р байрны ... тоотын тагтан дээрээс утаа гарч байсныг НЦГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ шалгахад, НД-ийн 2-р хороонд суух 32 настай иргэн Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварчээ. Уг галыг унтрааж ажилласаныг НДЦХ шалгаж байна.    

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээх, цахилгаан хэрэгслээ салгаж унтраахгүй гарахаас сэрэмжлүүлэж байна.

                                                            

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025