Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа

Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын  Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн оюутан Б.Дагвасүрэнг  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад оюутны бие төлөөлөгч Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ, тус тэмцээний Монгол дахь зохицуулагч Монголын зочлох үйлчилгээний холбооны тэргүүн Н.Батцэнгэл нар оролцлоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга уулзалтын үеэр "Олон улсын нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно гэдэг хамгийн чухал. Тэмцээнд нь өндөр амжилт хүсэе" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026