Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг 100 хувийн саналтайгаар дэмжлээ

Төсвийн байнгын хороо гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр хуралдаж, Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг томилохыг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулах танилцуулахад нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжих санал хураалт явуулж,  100 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайдад Ц.Цогзолмааг, НХХ-ийн сайдад С.Чинзоригийг, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлийг томилуулах саналыг 100 хувь дэмжлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025