Х.Бадамгэрэл формдоо оржээ

Ямартай ч урлагийн ертөнцөд төрөн гарсан үлгэр жишээ хосууд маань анхны үрийнхээ зулайг үнэрлээд амьдралын баяр жаргалыг амсч яваа. Даруухан зантай ухаалаг бүсгүй маань ирээдүйд загварын агентлагаа олон улсын хэмжээнд хүртэл нь өргөжүүлж, таван хүүхэдтэй өнөр өтгөн айлын халамжтай сайн эзэгтэй, сайхан ээж байхыг хүсч мөрөөдөж явдаг тухайгаа илэн далангүй ярьж зорилгынхоо төлөө тэрбээр зүтгэж яваа залуу эмэгтэй.  Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлэн, агентлагаа өргөжүүлж буй хөдөлмөрч бүсгүй маань төрөөд сар ч болоогүй байж “Гоёл” наадамд оролцсон олны анхаарлыг татсан. Амаржих хүртлээ ажлаа хийж төрөнгүүтээ тайзнаа алхсан нь зарим нь шүүмжилж зарим бахархаж байсан билээ. Саяхан нээлтээ хийсэн киноны нээлт уригдан ирсэн мисс бүсгүй маань жинхэнэ формдоо орж ажлаа ч тэр гэрийн эзэгтэйн ажлаа зуун хувь биелүүлж байгаа гэдэгээ ч дуулгасан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025