Төв аймгийн замд дахин осол гарч 4 хүн амиа алдлаа

Төв аймгийн замд дахин ноцтой осол гарч дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Төв аймгийн  Аргалант сумын нутаг Уушгийн хөтөл гэх газар Toyota  Prius-11 маркийн автомашин онхолдож, жолооч тус аймгийн харъяат 43 настай эрэгтэй А, 59 настай эмэгтэй С, 43 настай эмэгтэй М, СБД-ийн 11-р хороонд суух 10 настай эмэгтэй У нар нас барж, 2 хүн гэмтэн ГСҮТ-д хүргэгдсэн байна.

Иргэд та бүхэн орон нутгийн замд явахдаа анхаарал сэрэмжээ алдахгүй байж, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж байх шаардлагатай юм.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025