МАН-ын бүлэг хуралдахгүй бол, АН давхар дээлний асуудлаар шаардлага тавина

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар байр сууриа нэгтгэсэн учраас өнөөдөр хуралдахгүй аж.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн тухай хэлэлцээд үдээс хойшдоо санал солилцох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хоёрдугаарт Засгийн газрын танхимд ашиг сонирхлын зөрчилгүй сайд багтаах. Гуравдугаарт, давхар дээлгүй сайд багтаах зэрэг шаардлага тавихаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025