Цагдаа руу салаавч гаргасан этгээдэд хуулийн хариуцлага тооцно гэв

Энэ сарын 29-нд тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ. Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг албаныхан онцлоод буй. 

Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрч байгаа этгээдийг Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэхчилэн мэдээлсээр байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ташаа мэдээлэл” гэдгийг цахим хаягаараа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Уг этгээдийг огт танихгүй, надтай ямар нэгэн холбоогүй” хэмээлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025