МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Бага хурлын талаар болон НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Тодруулбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Тиймээс энэ дагуу түүний орны хүнийг томилох болоод байгаа юм. Харин Ц.Сандуйгийн оронд одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарын гурван хүний нэр яригдаад байгаа юм.

Харин МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд буюу даваа гаригт хуралдана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025