Согтуу жолоочдын тоо буурчээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 5 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 0-10 насны 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.  

Тухайн өдөр явган зорчигч мөргөж гэмтээсэн 5осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна. 

Тухайлбал:

1.  ХУД-ийн нутаг То вангийн гудамж, 19-р хорооллын үйлчилгээний урд замд Sonata-6 маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 7 настай Н-г мөргөж гэмтээсэн.

2. СБД-ийн нутаг Цахилгаанчины уулзварт Avante XD маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla, T.Crown маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргүүдийг шалгаж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025