Буудлын өрөөнд нас барсан охины үхлийн шалтгаан тогтоогджээ

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан.

 Тэгвэл охины үхлийн шалтгааныг тогтоожээ. Тодруулбал, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан гэсэн албан дүгнэлт гарсан байна.

Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогджээ. Тиймээс хамт байсан залуусыг нь насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа хүчээр уулгасан мөн биеэ удирдах чадваргүй болсон үед нь бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Doodohoo zahirch chaddaggui novshnuudiig oorsdiig tiim baidald hurge.
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025