Мэргэжлийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа

МАН-ын нэр бүхийн 30 гишүүн Засгийн газрын огцруулах албан бичгийг өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэж Мэргэжлийн Засгийн газрыг огцрууллаа.

16.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэж 21.40 минутанд санал хураалт явагдлаа. Тодруулбал УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрээр санал хураахад нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ийнхүү огцрууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025