МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ

МАН Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд 15.00 цагаас товлогдсон ч хэдхэн  хормын өмнө эхэллээ.  Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн МАН-ын Бага хурал маргааш товлогдсон ч хуралдахгүй гэсэн мэдээлэл байна. Тиймээс Бага хурлын товыг гаргах асуудлыг ч мөн хэлэлцэж байгаа аж. 

Харин Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс Удирдах зөвлөл чуулганы хурлаас өмнө энэхүү асуудлаар хуралдаж байгаа юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025