Их, дээд сургуулиудын хичээл өнөөдөр эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бол өнөөдөр их, дээд сургууль, коллежууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ.

Учир нь 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ ийнхүү их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ гурван хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхийг үүрэгдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025