Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоно

Ирэх есдүгээр сарын 6-наас 7-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Владивостокийн Русский арал дээр болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад /ДЭЗЧУ/ оролцоно. Энэ тухай тус чуулга уулзалтын цахим хуудаст мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. 

Энэ талаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москвад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдээлжээ. Тэрбээр мэдээлэлдээ “Долдугаар сарын 7-нд бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭЗЧУ-д тус улсын төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох ба Ерөнхийлөгчийн хувиар Орост анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм” хэмээн дурдсан байна.

Талууд ДЭЗЧУ-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан Орос-Монголын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах боломжийг хэлэлцэн ярилцсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан, бизнесийн төлөөлөгч багтжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025