Монгол улсын ерөнхий сайд,Төрийн тэргүүн,эрдэмтэн профессор, Коммунист Монголын сүүлчийн удирдагчдын нэг Жамбын Батмөнхийн гэгээн дурсгалд зориулан түүний амьдралаас сэдэвлэсэн баримтат, уран сайхны зохиомжит 3 ангит кино тун удахгүй дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. Тус киноог Зохиолч,Найруулагч Ч.Тогтох, С.Чогсог, Д.Өлзийбаяр нар хамтран бүтээсэн бөгөөд 2004 оноос хойш баримт материал цуглуулсны үндсэн дээр кино зохиолоо бичжээ. Ч.Тогтох 2004 онд “Цэдэнбал” гэсэн 5 ангит кино хийж байсан бөгөөд дараах киноогоо тус киноны үргэлжлэл хэмээн тэрээр ярьлаа.Д.Өлзийбаяр нь “Түгээмэл ”дээд сургуульд утга зохиолын багш бөгөөд Ж.Батмөнх агсны тухай 2 ном бичиж байжээ. Уг кинонд Эрдэм шинжилгээний судалгаа их хийгдсэн байна. . Кинонд 80 гаруй сая төгрөгөөр бүтээгдсэнээс Засгаас 70 саяыг гаргасан аж.. Ж.Батмөнх нь Увс аймгийн хүн байсан юм байна. Уг киноны зургаа Увс аймагт ихэнхийг нь авсан бөгөөд олон үндэстэн ястанууд оролцсон юм ажээ.Киногоо МҮОНТV- ээр гуравдугаар сарын 10-нд дэлгэцнээ гарах юм байна. 

Сэтгэгдэл байхгүй байна