“Бид юу хүсэв” аян өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон улс төрийн нам, эвслийн дарга нарт :Та бүхэн бидний хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж албан ёсны хариуг олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 2012 оны 03-р сарын 02-ны өдрийн 12:00 цагийн өмнө мэдэгдэж, байр сууриа илэрхийлнэ үү хэмээн хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон улс төрийн нам, эвслийн дарга нарт өргөн барих асуулга бичиг
1.Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа.
Асуулга: 20-н жилийн өмнө бидний үеийн залуу байхдаа, 1990 онд журмын нөхөдтэйгээ ардчилалын төлөө тэмцэж байхдаа, та энэ нийгмийг, энэ ардчилалыг мөрөөдөж байсан уу?
Тодруулга: Таны мөрөөдөж байсан ардчлалд насанд хүрсэн хүн амын тань 51% нь архинаас бүрэн хамааралтай болсон байхыг мөрөөдөж байсан уу?
Таны мөрөөдөлд хүн амын 40% нь нэн ядуу байсан уу?
Таны мөрөөдөлд Монгол орон өдрөөс өдөрт авилгалын индексээрээ ухарч байсан уу?
2.Монгол ардын намын дарга С.Батболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Иргэний зориг ногоон намын дарга Д.Энхбат, бусад улс төрийн намын дарга нараа.
Асуулга:Танай нам ард түмэндээ үйлчилдэг үү? Гүшүүддээ үйлчилдэг үү?
Тодруулга: Гишүүддээ үйлчилдэг бол УИХ-д нэр дэвших хүнээ ард түмнээр биш нийт гишүүдээсээ сонгодог болох ёстой. Ард түмэндээ үйлчилдэг бол улс төрийн нам гишүүнчилэлгүй зөвхөн бодлого тодорхойлох үүрэгтэй байх ёстой. өнөөдөр Монголын нам бус залуучуудын төлөөлөл “ Бид юу хүсэв” аяныхан бид Монголын олон мянган ард иргэдийг намаас чөлөлж, оюун санааны эрх чөлөөг олгооч гэж хичээнгүйлэн хүсэж байна.
Одоо монголд улс төрийн намууд 2 хуваагдаж ард түмнээ ч хоёр хувааж дайнд бэлдэж байгаа юм шиг дүр зураг харагдаж байгаа. Энэхүү аяныханд тодорхой хариу, байр сууриа илэрхийлэхгүй бол Сүхбаатарын талбай дээр намын батлан шатааж эрх чөлөөний гал дүрэлзэх болон гэж тэд мэдэгдэж байна лээ.
Сэтгэгдэл байхгүй байна