Сүүлийн үед халдварт өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд гахайн хавдар, шар зэрэг халдварт өвчинөөр өвчлөх болсон. Саяхан л гэхэд Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн дөрвөн бүлэгт гахайн хавдараар өвчилсөн хүүхдийн тоо дөрөв ба түүнээс дээш гарсан таагүй мэдээ байгаа. Эрүүл мэндийн сайдын 214 тоот тушаалд “тухайн байгууллагад халдварт өвчин туссан хүний тоо дөрвөөс их байвал хөл хорио тогтоох ёстой” хэмээн заасан байдаг. Тиймээс Нэгдүгээр сургуулийнхан дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж, халдвар хамгийн их тархсан ангиудад хөл хорио тогтоожээ. Сурагчдын хичээлийг дөрөв хоногийн өмнөөс түр зогсоосон бөгөөд энэ сарын 27 хүртэл үргэлжлэх аж. Харин сурагчдын хичээлийг завсардуулахгүй байх үүднээс багш нар нь даалгавраа онлайнаар зааж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна