С.Нарангэрэл 10 тэрбумыг төлж чадахгүй учир нэрээ татжээ

МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна.Тэд өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, Бага чуулганд нэрийг нь оруулах юм. Улмаар Бага чуулганаас батламжлагдсан эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр СЕХ-нд бүртгүүлэх юм.

Тэгвэл Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, нЭрдэнэцогт, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарыг Бага чуулган руу оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байсан С.Нарангэрэл нэрээ татсан байна. Учир нь МАХН-аас нэр дэвшигч нь тухайн сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцахаар болсон гэнэ. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр "10 тэрбум төгрөг гаргаж чадахгүй. Тиймээс нэрээ татлаа" гэжээ.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: zaluu.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • а
    юу гуцаад багаан 10 тэр бум ч нэх шиг
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025