Найман настай хүү сургуулийнхаа хашаанд сүлбэгдэж амиа алджээ

Өнгөрөгч долоо хоногийн баасан гариг буюу 5-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хоёрдугаар ангийн сурагч сургуулийнхаа хашаанд сүлбэгдэж амь насаа алдсан онц ноцтой хэрэг гарчээ. Талийгаач хүү Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байсан ба хэрэг гардаг өдөр хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байжээ. Улмаар хашаа давах гэж байгаад гэмтэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алджээ. Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025