Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ирэх даваа гарагт дуусна

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 6 настай 32623 хүүхэд элсэнэ. Бүртгэл өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15 буюу ирэх даваа гарагт бүртгээд дуусах юм байна. 

Энэ жил нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх бөгөөд 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025