Хулгайн хэрэг өсөх хандлагатай байна

Урин дулааны цаг ирж буйтай холбоотойгоор хулгайн хэрэг өсөх хандлагатай байна. Нэн ялангуай зуслангийн айлууд болон гэрээ эзэнгүй орхиод лагер, зусландаа явсан айлуудыг тонох явдал буурахгйү байгаа юм. 

Тухайлбал, өчигдөр л гэхэд ХУД-9  “Хорооны хойно баригдаж байгаа барилгад 04-р сарын 23-наас 05-р сарын 07-ны хооронд  хулгай орсон байна”  гэсэн мэдээллийг  05-р сарын  07-ны  12:08-д авч, шалгахад: ХУД-9. “Чансаа-Хан-Хөхий холдинг” компаний барилгын 1-р давхрын цонхыг,  ХУД-... тоотод суух Ж.Г /эр.55н/ /ХУДЦХ-2/  хагалж, БНХАУ-д үйлдвэрлэсэн паарны радиатор 20-ыг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ХУДЦХ-2 шалгаж байна.

  2.БЗД-14 / / “Sky Town” хотхоны “Номин” дэлгүүрт 05-р сарын 06-ны 12:00 цагийн орчимд  гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 12:35-д авч, шалгахад: СБД-11... тоотод суух Б.О /эм.29н/-ийн халааснаас “SANSUNG NOTE-4” гар утсыг  БЗД-21. ... тоотод суух Ш.Э Э /эм.33н/ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж  илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

3.БЗД-5 “52-р цэцэрлэгийн манаачийн байрнаас гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 05-р сарын 06-ны 14:58-д авч шалгахад: Тус цэцэрлэгийн манаач ажилтай …..  тоотод суух, Б.Б /эр,47н/-ын Samsung J-7 гар утсыг БЗД-... тоотод суух П.Т /эр,48н/ хулгайлсныг шуурхай илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025