МАН-аас МАХН-д зургаан хүн элсэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.  Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ирэх тавдугаар сарын 7 гэхэд тодруулж дууссах юм. Мөн Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм байна. АН, МАН хоёр намын тухайд нэр дэвшихээр горилогчид нь тодорхой болоод байгаа бол МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан гэх мэдээлэл л байна. Үүнийг албаны эх сурвалжууд ч үгүйсгэхгүй байгаа ч  сайд асан Л.Эрдэнэчулуун эцсийн хариугаа өгөөгүй байгаа гэх. Түүнчлэн, МАН-аас МАХН-д зургаан хүн элсэх  нь тодорхой болоод байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025