Д.Ганбат сайд ”Ган зам” сонин редакциар зочиллоо

Төмөр замчид, тээвэрчдийн хэвлэл "Ган зам" сонин өдгөө 59 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан өнөөдөр салбарын тэргүүний сонин болох тус сонины редакциар зочиллоо. Найрамдлын зам, Өдтэй бичиг, Ган зам зэрэг нэрээр хэвлэгдэж байсан энэхүү сонин төмөр замчдын тогтмол захиалгыг авч, 5000 орчим захиалагчтай болжээ. Салбарын сайд тус сонины үйл ажиллагаа, хэвлэх үйлдвэртэй танилцаж, цаашид зах зээлээ өргөжүүлж, маркетинг, менежментийн шинэлэг арга барилаар үйл ажиллагаа явуулах талаар зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025