ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгийн үеэр элсэгчдийг бүртгэнэ

Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр буюу маргааш зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгнө. Мөн шалгуулагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын сорил даалгаврыг авч дүнг нь танилцуулах юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц, уулзалт зохион байгуулна. Өдөрлөг “Шинэ Эрин” лаборатори сургуулийн байранд маргааш 10.00-17.00 цагийн хооронд болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025