Хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ

Америкийн “www.ifixit.com” сайт хөргөгчний эвгүй үнэрийг арилгах хялбар аргуудаас нийтэлсэн байна.

Хүнсний сода

Тавган дээр нэг ууттай хүнсний сода хийгээд хөргөгчиндөө хий. 24 цагийн дараа эвгүй үнэр алга болно.

Цагаан цуу

Цагаан цуу эвгүй үнэрийг өөртөө шингээдэг. Нэг аяга цагаан цууг хөргөгчиндөө хонуулаарай. Өглөө хөргөгчнөөс тань тааламжтай үнэр үнэртэх болно.

Овьёос

Овьёосыг саванд хийгээд хэдэн цаг хөргөгчиндөө байлгаарай. Эвгүй үнэрийг өөртөө шингээдэг байна.

Кофений үр

Хуурай кофений үрийг төмөр аяга эсвэл тавганд хийгээд хөргөгчиндөө хонуулаарай.

Жүрж

Хэсэг жүрж аваад дундуур нь зүсч хөргөгчиндөө хийнэ. 1-2 цагийн дараа хөргөгчний тань эвгүй үнэр алга болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025