Орон сууцны журам батлагдлаа

“Буянт-Ухаа1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, өндөр настнуудад олгох уг байрыг Хан-Уул дүүргийн есдүгээр хороо олны нэрлэж заншсанаар Нисэхийн дэнжид барьж буй. Ингээд журмыг танилцуулъя.

• Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг. Харьцааны хувьд 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулна.

• Ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг;

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг.

• Залуу гэр бүл гэж албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрыг. 

• Харьцааны хувьд 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулна.

Орон сууц худалдан авахад тавигдах нийтлэг шаардлага

• Монгол Улсын иргэн байх

• Анх удаа орон сууц худалдан авч байгаа;

• Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх.

Д.Урин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025