Жолооч та хэргийн газрыг орхиж БҮҮ ЯВ

Жолооч та хэргийн газрыг орхиж БҮҮ ЯВ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 365 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 299 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 /үүнээс 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг ганц худаг салдаг уулзварын хойд замд H.Sonata маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026