МИАТ-ын экс захирал Ц.Орхонг суллана

 “МИАТ” компанийн хуучин удирдлага Ц.Орхон нарын хэд хэдэн хүнийг Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө угаасан хэрэгт холбогдуулан хоёр шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон юм. Гэвч Дээд шүүхээс түүний  мөнгө угаасан хэргийн  зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож  гурван жилийг аавынд суухаар шийдвэрлэсэн. Үүнд олон хүн дургүйцэх болов.  Учир нь тэр  “МИАТ”-ын захирлаар ажиллаж үед улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар ил болсон. Харамсалтай нь одоо мөрдөгдөж буй бүдүүн баргийн хуулийн заалт тэдэнд ял завших боломж олгосон гэж хэлж болно.

 Дээр нь тэдэнд үүсгэсэн хэрэгт эрүүгийн чиглэлээр мэргэшсэн Д.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Яринпил, М.Энхжаргал нарын 18 өмгөөлөгч ажилласан. Өөрөөр хэлбэл Монголын өмгөөлөгчдөөс дээгүүр эрэмлэгддэг нэр зүстэй хуульчдын  тусалцаатайгаар Ц.Орхон нар ялаа хөнгөрүүлсэн. Зарим нь бүр цагаатсан.
Тэгээд ч зогсонгүй өдгөө  Ц.Орхоноос эхлээд  эмч нарын дэмжлэгтэйгээр гурван жилийн ялаас чөлөөлүүлэхээр улайрч сууна

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын тусалцаа үзүүлэх” журмын дагуу баримт бичиг бүрдүүлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

их хэмжээний хохирол учруулсан Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нар Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр давхар гэрээ байгуулж завшсан 9.1 тэрбум төгрөгийнхөө зүсийг хэрхэн хувиргасан талаар баримт дэлгэе.
 

Хэргийг голлон гардан гүйцэтгэсэн гэж үзэж болох Ц.Орхоны хувьд 2010 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэр  үедээ “Томас эйр” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Яг энэ компани байгуулагдсан цаг хугацаатай давхцан МИАТ-ын зорчигч тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг  “Бойнг 737”, онгоц, нэг ширхэг “Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “Миг”, “Бодь” даатгалын компанитай байгуулсан байхад уг даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдлийн даатгал”-ын гэрээг Хонконгод бүртгэлтэй “Бэст вэйлт эвэйшн иншүрэнс групп” нэртэй даатгалын компанитай гэрээ байгуулсан нэрээр баримт бүрдүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Ингэж мөнгө завшсан зарим баримтаас сөхвөл, 2010 оны тавдугаар сарын 7-ны өдөр Япон руу 250 мянган ам.долларыг “Бэст вэйлт эвэйшн иншүрэнс групп”-ын 0065588 тоот дансаар шилжүүлж завшсан. Түүнчлэн мөн оны долдугаар сарын 16-ны өдөр 0065588 данс руу 2010 оны хагас жилийн төлбөр мэтээр баримт бүрдүүлж 511.000 ам.долларыг шилжүүлээд эргүүлж Монгол ру оруулж ирж компани байгуулсан нь   дээрх баримтуудаас тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ тэр үүнээс хуулийн цоорхой ашиглаж мултарч чадсан.

Ч.Хоролсүрэнгийн өмчлөлийн компаниудыг хэрхэв
Өдгөө дөнгөж 40 гарч яваа эрэгтэй маш богино хугацаанд нисэхийн чиглэлийн арав гаруй компани байгуулан ажилласан нь хардлага төрүүлэхгүй байх аргагүй. Гэхдээ тэр хувийн компниудынхаа учрыг олж, хэргээс хөнгөн зайлж чадсан гэж хэлж болно. Түүний эзэмшлийн Монголиан аэрлайнес групп, Монголиан аэрлайнэс ХХК-ийн 100 хувь, Цэлмэг тэнгэрийн нислэг ХХКийн 21хувь, “Ай Би Эй холдинг” ХХК-ийнхөрөнгийн 30 хувь, Авто ложимтик ХХКийн 50 хувь, Монголиа майнинг консалтинг ХХК-ийн 50, “Монголиан эйрланес карго” ХХК-ийн 21 хувь, “Эйрсэрвэс” ХХКийн хөрөнгийн 50 хувь, ТТСЕК ХХк-ийн 66 хувь, Нараяан ХХКийн 66 хувийг эзэмшдэг гээд цаашаа хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө.

Мөнгө угаасан гэмт хэрэг биш гэж яагаад үзэх болов

Cүүлийн хэдэн жилд л хар тамхи, мөнгө угаах гэмт хэргийн талаар сураг сонсогдох болсон. Нэг ёсондоо шинэ төрлийн гэмт хэрэг гэж ойлгодог.  МИАТ-ын экс удирдлагуудын хэрэг ч мөнгө угаах гэмт хэрэг гэж үзсэн анхны тохиолдол гэж хэлж болно. Гэхдээ хоёр шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүхээс өөрчилж мөнгө угаах  гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь тэднийг прокуророос эрүүгийн хуулийн 166-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл “ хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуульд орж ирсэн юм.

Харин Ч.Хоролсүрэн нарын хэрэг нь 2007 оноос 2009 оны гуравдугаар сар буюу хуульд өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн хэрэг учраас тэд ийнхүү  мөнгө угаасан хэргээс мултарч чадсан юм. Өөрөөр хэлбэл тэд хэрэгт нэмэлт өөрчөлт орохоос хэдхэн сарын өмнө гэмт үйлдлээ зогсоосон ч хэр зэргийн мэдээлэл авч байсан нь харагдаж байгаа гэж хардаж болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр 2008 оны хоёрдугаар сарын 1-ний хуулиар мөнгө угаах үйлдлийг “ Зэвсгийн наймаа, хар тамхи, хүн худалдах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлогыг мэдсээр байж нуун дарагдуулсан” гэж үзэж байв.  Хэдийгээр мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй ч хууль бусаар орсон орлогууд нь хэрхэн үл хөдлөх хөрөнгө болж хувирсныг бататгах олон баримтууд байгаа учраас энэ хэргийг эргэж нэг сөхөхөд гэмгүй гэдгийг олон нийт харж байна. Улсад хэдхэн жил ажилласан хүний мэдэлд хэдхэн жилийн дотор орж ирсэн энэ их хэмжээний өмч хөрөнгийн эх үүсвэр нь юу байв гэдгийг олон нийтэд ил болгох нь шударга ёсонд нийцнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Н.Түвшинжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • bi mobi-goos tatgalzsan
    bi mobicom-iin unench hereglegch ug ni. sar bolgon 150 myngan tugrug undeslelgui nehej shuldag bolohoor tatgalzaad skytel bariad sar bolj bn. skyteliin daraa tulburt dugaar 22500 tugrug l garch bn.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Uka
    Mobikomiin hereglegchid bugd itgel aldarsan odoo yahuu
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Шулаач
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    mobicomin uilchilgee n muudaj bga bi bl ali ertnees l mobig hereglehee bolison minii tanidag nz nohod hamaatan dund daraa tolbortoo engiin dugaar bolgoj bga humuus zondoo bnaa yagaad gevel tolbor ondor gargaad ochij shalgahaar tiimch ymnii shimtgel iimch ymnii shimtgel geh meteer uilchluulegchdee muljdogdoo
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • А.Болдбаатар
    Uilchluulegchee bainga huurdag. Shine uilchilgee sanal bolgodog bolovch ter ni dandaa urdah uilchigeegee harluuldag.hulhi mobikom. 99112564.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • l
    haha luiwarchin geel hayj chadahguim daa huurhii hvmvvs mini te kkk
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Deerhees harahad hamgiin ih hereglegchtei n Mobicom yum bn.kkk
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin
    mobicom heleh ug oldohgui bna
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • customer
    Mobicom arai l bishee。 Rouming hereglesen hun bur ene zovlong tuulsan bh。hedhen min bolohod l hechneen ih mongo halaaslahav yamar ch undeslelguigeer。germand data ni unegui bsan getel manaid 0.09 tog roumingeer germand 33 tog bolj bgaam daa yaj ingej 300 dahin shulj chadaj bna aa
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • grand
    MOBICOM бол луйварчин
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • amgalan
    Mobikom gej uursdiiguu uhaantai bas mungutei gej bodson teneguuded zoriulsan utasnii operater
    2014 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    mobikom arai l bishee hanaj tsaddaggui shulaach y
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    mobikom arai l bishee hanaj tsaddaggui shulaach y
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    mobi
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Medeej mobikom
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    мобиком л орно шүү дээ
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Mobikom Arai denduu shuu neeree
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025