Ломбард дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж эхэллээ
2017 оны 1 сарын 11

БЗД-ийн 15-р  хорооны нутаг дэвсгэрт  байрлах барьцаалан зээл олгох /ломбард/-нд дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, БЗД-ийн 23-р  хороонд суух  30 настай эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь Үл таних бараан өнгийн хувцастай, 170см орчим өндөр, 23-26 орчим насны 2 эрэгтэй зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж  1.100.000 төгрөг,  31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл  зэрэг эд зүйлс дээрэмдсэн хэргийг шуурхай илрүүлж уг хэрэгт сэжигтнээр УБ хотын харят 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харят 1990 онд төрсөн Г нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн  Эрүүгийн хуулийн 147, 147.2 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Тус зүйл ангид "энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.  

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (15)
  • Retweet (13)
  • 01-17 09:51
    Retweet (9)
  • 01-17 10:01
    Retweet (5)
  • Retweet (4)
  • 01-17 09:55
    Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 01-17 09:58
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 01-17 10:35
    Retweet (1)
  • 01-17 10:22
    Retweet (1)
  • 01-17 10:18
    Retweet (1)
  • 01-17 10:15
    Retweet (1)
  • 01-17 10:09
    Retweet (1)
  • 01-17 10:05
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-17 10:39
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-17 10:37
    Retweet (0)