НАЙДВАРГҮЙ дуудлагын жолооч
2017 оны 1 сарын 11

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, БГД-ийн нутаг Өргөөгийн гудамжинд Ford Transit маркийн автомашины жолооч  Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон байна. 

Мөн БЗД-ийн нцутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явжээ.

Сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаатай холбогдуулан дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврйин осол гаргах тохиолдол гарах болсон. Иймд иргэд та бүхэн бүрэн даатгагдсан, найдвартай такси үйлчилгээ болон дуудлагын жолоочоор үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 21:45
    Retweet (56)
  • Retweet (45)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 02-22 09:10
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-22 09:37
    Retweet (1)
  • 02-22 09:09
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-22 09:45
    Retweet (0)