Ц.Элбэгдорж: Нийслэлийг нүүлгэх хэрэгтэй
2017 оны 1 сарын 11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төрийн ордонд "Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцсон юм. 

Тэрбээр “Улаанбаатар аюултай орчин болоод байна. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргасан шилжилт хөдөлгөөний хязгаарлалт үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр. Эхийн хэвлийд төрж байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ. Би одоо сэрж байгаа юм бишээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэлд байсан. 2009 онд би Ерөнхийлөгч болчихоод “Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо” гэж хэлж байсн.  Утааны эсрэг талд ашгийн төлөөх муухай үйлдэл явдаг. Одоо та нар аюулгүй зөвлөлөөс нэхэх юм байхгүй. Үнэхээр хариуцлагатай ажиллахгүй бол ирэх жил ч мөн энэ хэрүүлээ хийгээд л сууж байна. Утаа тойрсон хамгийн муухай зүйл бол мөнгө. Үүнийг л тодорхой, үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Хариуцлага шаардаж байгаа асуудлыг, хариуцлагын заалтыг, шилэн дансыг хуулиндаа оруулж өгье өө Д.Оюунхорол сайдаа, Ц.Гарамжав дарга аа. Монголчууд өөрсдөө энэ утааны гамшгийг тарьсан. Утаа гаргаж байгаа зуухны цаана нэг аав, ээж, эмээ, өвөө байгаа. Хэвлэлийнхэн түргэний эмч шиг л ажилла даа. Тийм хэцүү байгаа юм уу. Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Долоон жилийн өмнө Улаанбаатар руу битгий зүглэ гэж хэлж байсан. Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон. Хотын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна. Та нар гэр хорооллынхон л хордож байна гэж бодож байна уу. Үгүй олон жил хуримтлагдсан исэл Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн аманд ч очиж байгаа. Хотын мод агаарын бохирдлыг шүүж чадахгүй байна. Мод ногоон харагдаж байгаа болохоос үхчихсэн. Төрийн захиргааны одоогийн байдал Улаанбаатарт дарамт үүсгэж байгаа. Тэгэхээр захиргаа нүүх ёстой. Дэд бүтцийг шийдчихвэл нүүлгэхэд асуудалгүй. Нийслэлийг Хархорин хот руу нүүлгэхэд дэд бүтцийн асуудал хүнд байсан учраас тэр асуудал шийдэгдэж чадаагүй. Төрийн ордон чинь акт тавьчихсан өнөө маргаашгүй нурахад бэлэн болчихоод байна. Ахиад барилаа гэхэд эндээ цементээ овоолчихвол ямар ч хэрэг байхгүй” гэлээ. 

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 21:45
    Retweet (56)
  • Retweet (45)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 02-22 09:10
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-22 09:37
    Retweet (1)
  • 02-22 09:09
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-22 09:45
    Retweet (0)