Д.Амбасэлмаагийн адтай ач охин
2017 оны 1 сарын 11

Монголын телевизийн урлагт тод томруун орн зайтай домогт сэтгүүлч Д.Амбасэлмаа эмэгтэй хүний үнэ цэнийн талаар ишилсэн нь өдгөө ч яригдсаар буй. Ная гаруй настай ч донж маяг төгс, “Эмэгтэй хүн би чамд хайртай гэж өөрөө хэлэхгүй, хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй. Яршиг л байна” хэмээн цэмбэгнэсэн СГЗ маань мэргэжлийн нь өвлөсөн ийм нэгэн ач охинтой.

Өвөрмөц төрхтэй Б.Саруул хэмээх энэ бүсгүйг “UBS” телевизэд ажиллаж байснаар нь үзэгчид танимхайрдаг. Телевизийн ихэнх сэтгүүлчид микрофон барьж ярихдаа л сайн болохоос бичиж, нийтлэх тал дээрээ маруухан байх нь элбэг. Харин Б.Саруул аргагүй Д.Амбасэлмаагийн ач охин гэсэндээ бичиж, нийтлэх тал дээрээ шаггүйнх ном бичиж байгаа сурагтай. Телевизэд байхдаа асуудал хөндсөн “Цагаан тэмээ аалз”, “Гоолингоо” гэх мэт томхон нэвтрүүлгүүд ч хийж байсан тэрээр өдгөө ГХЯ-нд Лу.Болдын командад ажиллаж байгаа аж. Айхтар зарчимч эмээгийн дэргэд өссөн гэсэндээ дэл сул ярианд оролгүй явсаар В.Бадрах хэмээх гаалийн байгууллагад ажилладаг ганган шаавай, карьерист залуутай сууж, хэдийнэ ээж болсон байна.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • 04-27 16:10
    Retweet (13)
  • Retweet (13)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 04-27 22:18
    Retweet (3)
  • 04-27 21:59
    Retweet (2)
  • 04-27 22:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-27 22:25
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)