Орчин цагийн “моодны ” Хунтайжууд
2017 оны 1 сарын 11

Тийм ээ,орчин цагт сайхан залуу, сайхан эр хүн байхын тулд бүсгүйчүүд дунд “ханхүү, хунтайж” алдрыг хүртэхийн тулд та заавал удам судар сайтай угсаа залгамжилсан нэгэн байх албагүй болжээ. Одоо үед энэхүү нэршлийг их өөр утгаар харах болсон гэх юм уу даа. Бага зэрэг секси, халуухан, дээр нь чадварлаг, тухайн мэргэжилдээ эзэн болсон, хамгийн гол нь “галбирлаг” байхад эхнэртэй ч бай, үгүй ч бай хунтайж. Энэ удаад та бүхэндээ орчин цагийн хунтайжуудыг танилцуулж байна. Аль хэдийнэ хүүхдүүдийн аав болсон ч моодноос гарахгүй байгаа тэдний нууц жор юу юм бол? Хунтайжийн үнэлгээ орчин цагт дээд тал нь 100 сая, тэрнээс ч давсан гэсэн, нээрээ. Эндүүрэх хэрэггүй, та дотносохын тулд энэ мөнгийг төлнө гэсэн үг биш. Харин зүгээр л дүр төрхийг нь ашиглахын тулд юм шүү дээ. Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ, тэдэнд төлөх үнэ мөнгөний талаар ярихаараа нэг боллоо. Эмэгтэй хүн ямар нэг байдлаар мөнгө, төлбөр авбал сайн ч бай, муу ч бай “биеэ үнэлэгч” гэж хэлүүлдэг бол эр хүн харин өөр. Энд л хүйсийн давуу тал байх шиг. За ингээд хунтайжуудтай танилцацгаая. 

Хамгийн карьерист!

Европжуу төрхтэй энэ хархүүг төрийн албан хаагч, Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга болчихоод байхад ч төвөггүйхэн загвар өмсөгч гэж харж байгаа биз дээ. Залуу насны гялбаа нь нас явах тусам ёстой төгөлдөршиж буй тэрбээр цагтаа загварын тайзыг эзэгнэж, дэлгэцийн урлагт цахиур хагалж байв. Харин олон нийт Б.Сарантуяагийн “Мартья” дуунд гардаг дүрээр нь андахгүй. Багаасаа орос хэл эзэмшсэн, Америкт Холливудад Драмын урлагийн академи төгссөн, англи хэлэнд ус цас тэрбээр гадаадын уран бүтээлчдийн түүхэн болон адал явдлын сэдэвт кинонд гол, туслах дүр бүтээж явсан. УИХ-ын экс гишүүн АН-ын Р.Нарангэрэлийн хүү тул хүссэн ч, эс хүссэн ч аав ээжийн замналыг даган төрд зүтгэх нь тодорхой. “BBC” телевизийн бүтээсэн “Чингис Хаан” кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн ч хүн нь даруу тул кинонд тоглоо ч үгүй байж дүрдээ итгэсэн хүмүүсээс тийм ч тод ялгарч чадаагүй. Мөн хойд хөрш Оросын томоохон төсөл болох “Чингис хааны нууц” кинонд Жамухын дүрд тоглож амжсан нь бас нэг ололт. Салбар салбарт жигд амжилттай яваа, дүр төрх сайтай түүнд нэг л зүйл дутагддаг нь амбиц байх. Урдахаа л хийгээд явбал болоо гэж боддог мэт туйлын даруу байдал нь түүнийг хэт өндөрт нисэхээс хамгаалж байх шигээ. Тэр мэдээж гэр бүлтэй, бүр 3 хүүхэдтэй. Гэсэн ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу тавцангаас буух хаа ч байсан юм.

Хамгийн баян жүжигчин!

Ж.Баясгалан хэмээх энэ залуу “Үргээлэг” кинонд холливуд смайл гялалзуулан гарч ирснээр олны анхааралд орж ирсэн. Уг нь тэрнээс өмнө “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Бодлын хулгайч”-д тоглосон ч тэгтлээ олны анхаарлыг татаагүй гэсэн үг. Гэвч цаг хугацаа бас мөнгө бүхнийг өөрчилнө. Мөнгөтэй хүмүүс ихэвчлэн хэрхэн сайхан харагдахаа мэддэг. Тэдний нэг нь Ж.Баясгалан гэж болно. Бие бялдраа хөгжүүлж, үнэтэй танан цаг шүд гялалзуулаад ирэхээр дотнын найз, “төрөлхийн өгөгдөл”-т Амараагаасаа дутахгүй харагдаж байгаа юм чинь. Тэгж яривал Ж.Баясгалан илүү тормогор нүдтэй байх шүү. Гэхдээ давхраатай алаг нүдтэй эрчүүд тэнэг гэж бүсгүйчүүд бодох нь бий. 
“Үүрт гоулд” компанитай залуу бизнесмэн урлагийн салбарт хөрөнгө мөнгө оруулж дэмжихээс гар татдаггүй. Оюутан байхдаа мөнгө олохын тулд хамтлагуудын ард бүжиглэж байсан тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Харилцааны ангийг төгссөн, гэр бүлтэй. Сургуулиа төгсөөд л аав ээжийнхээ уул уурхайн компанид ажилласан ч урлагаа гэх зүрх сэтгэл нь байжээ. “Үргээлэг”-ээр тун амжилттай дебют хийсэн тэрбээр саяхан зураг авалт нь эхэлсэн хоёрдугаар ангид нь мөн тоглоно. Цацагт хяруулын бизнес эхлүүлж их хотынхныг энэ ховор амьтны махаар хангах гэж буй гэхчлэн 2015 онд баян жүжигчин маань тун завгүй байлаа. Сониноос, найз Амараадаа тэрбээр цул алтан суурьтай аварга том мөнгөн аяга бэлэглэж нүнжигээ харуулсан шүү. 

Хамгийн тачаангуй, нууцлаг! 

Энэ залуу нэг үе шөнийн хунтайж гэгдэж явлаа. Шөнийн клуб ч цөөн байсан үед тайчих үзүүлбэртэй баарнууд жинхэнэ тэсрэлт болж байлаа шүү дээ. Мэдээж хүүхний нүцгэн бие тэнд байх нь тодорхой харин эрчүүдээс ингэж од болсон хоёрхон хүн байдгийн нэг нь Энхжаргал, нөгөөх нь жүжигчин Амараа гэх юм билээ. МУГЖ Т.Ариунаагаас эхлээд хэд хэдэн дуучдын клипэнд тоглож бас ч үгүй фэйсбүүкгүй үед од явсан тэрбээр цагтаа ёстой бужигнуулж байлаа. Одоо ч гэсэн сайхан хүүхнүүдтэй хослоход тохирохгүй, гологдох асуудал түүнд гардаггүй. Уг чиглэл нь бүжигчин тэрбээр гимнастикийн багш бүсгүйтэй амьдралаа холбон бусдаасаа арай хожуу аав болсон. Тайчдаг байсан бүсгүйн үнэ цэнэ амьдрал дээр ямар байдаг бол? Эрчүүдэд бол хувийн амьдралд нь тэгтлээ нөлөөлдөггүй бололтой шиг байдаг. Мэдээж одоо дурын комюьютерээс ороод тайчих үзүүлбэр хэдийг л бол хэдийг үзэх, ер нь нарийн яривал сонирхолгүй дэлхий нийтийн чиг хандлага “хувцастай” өөр юм хүсэх болсон байхад хуучны юм ул болоо биз. Ямартай ч түүнийг тачаангуй нууцлаг залуу гэлцдэг. Тайчдаг хүн гэхээрээ л илэн далангүй нээлттэй болчихдог юм биш байх л даа. Бүх юм нь ил бол сонирхолгүй, нууцлаг бол өдөөдөг гэдэг шиг ... Өвөрмөц төрх нь дэлгэцийн уран бүтээлд ч шилэгдэх болсон Энхжаргал одоо ч урлагтай ойр яваа. Орлон тоглогч буюу каскадёрын сайн жүжигчин гэсэн үнэлгээг мэргэжлийн хүрээнийхнээс авдаг.

Хамгийн үнэтэй залуу!

Sergio брэндийн кино шиг рекламыг та үзээ л биз дээ? Угаас эрчүүдэд зориулсан газар байдаггүй, дуу ч байдаггүй, баяр ч байхгүй гэдэг гоморхол саяхнаас бага багаар тайлагдаж нэрийн дэлгүүрүүд мэр сэр харагдах болсон. Дээрх брэнд бол “эрчүүдийн” тодотголт бас ч гэж тансаг зэрэглэлийн барааны тэмдэгт. Загварлаг, дэгжин үнэ нь 7 оронтой тоонд хэмжигдэх эдний хослолуудыг олон нийтэд танилцуулж нүүр царай нь болсон хүн бол жүжигчин Амараа. 
Ам л нээвэл “Би их царайлаг” гэж ярьдаг өөртөө итгэлтэй энэ залуу “Бодлын хулгайч”, “Үргээлэг”-ээс хойш дэлхийн тавцанд “Марко Поло”-д уригдан карьер нь суга өсөж яваа. Амараа дээрх брэндийг 100 саяар сурталчлан тансаг хослолыг ёоз ёозоор нь өөртөө авсан юм байх. Бас л саак уу? Саак аа саак. 
Б.Амарсайхан намтар сөхвөл дээрээ 5 эгч, 2 ахтай айлын бага хүү. Аав нь тээврийн тэрэгний жолооч, ээж нь эмч байсан гэдэг. Арван жилийн 51-р сургуулийг төгсөн СУИС-т хөл тавьсан түүнийг “Тавилан” киногоор анх үзэгчид олж харсан. Оюутан байхдаа шөнийн клубт тайчиж, Шөнийн хунтайж Энхжаргалтай мөр зэрэгцэн, байр суурь булаацалдаж, бужигнуулж явсан он цаг ч түүнд бий. Энэ нь амьдрахын төлөө байсан гэдэг. Жүжигчний хувьд “Аравт”, “Цасан охин” гэдэг ч юм уу уран бүтээлүүдэд дүр нь тод үлдэж. Христийн шашинтай, Ертөнцийн эзний үнэнч итгэгч, Ирландад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр сурсан, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Ирландын “RTE 1” сериал, ХолливудынжүжигчинПьерсБроснаны “Laws of attraction” киноны гол дүрд тоглосон гэхчлэн амжилтын түүх бий, бий. Одоогоор нүцгэн зургаа эмэгтэйчүүдээс топ Пүүжээ 30 саяын үнэлгээнд хүргэж хамаг байдгаа харуулан, дэлгэн дэлгэн “мачийж” бүсгүйчүүдийн ханшийг тогтоосон бол эрчүүдээс Амараа зүгээр л хувцастайгаа бага зэрэг мишээгээд 100 саяыг авлаа шүү дээ. Түүний рекордыг эвдэх хүн мөддөө төрөхгүй бололтой. Нэгэн цагт тайчиж, эр биеийн гоо сайхныг гайхуулж явсны ач гэж энэ дээ. 

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (30)
  • 04-27 16:10
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (7)
  • 04-27 22:18
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 04-27 22:17
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-27 22:39
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)