Н.Батбаяр: “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байна
2017 оны 1 сарын 11

Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг маш их татаж байгаа. Ард иргэдийн дунд тун удахгүй Чингис бондын өр төлбөрийг төлж эхэлнэ, үүнийг төлж чадах уу гэсэн яриа гараад байна. Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлээс гадна Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат улсын төсөвт суугдаагүй мөнгөнөөс 933.6 саяыг хууль зөрчин олгосон нь хүртэл уг банкинд хийсэн шалгалтаар илрээд байгаа энэ үед  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Ингээд түүний Хөгжлийн банктай холбоотой хэлсэн онцлох хэд, хэдэн ишлэлийг хүргэж байна. 

1.  Засгийн газрын нэг дэд сайдын ахалсан ажлын хэсгийн зарлаж байгаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг үнэнд үл нийцнэ

2. Хөгжлийн банк Чингис бондын нэг хэсгийг Сангийн яамнаас төгрөгөөр авсан, нөгөө хэсгийг нь ам.доллараар авсан тэр хэмжээгээрээ хариуцлагаа хүлээгээд явж байгаа.

3. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” , “Худлаа зүйлийг мянга дахин хэлэх юм бол үнэн болж сонсогдоно” гэдгийн үлгэр болоод байгаа.

4.  Хөгжлийн банк буцаагаад Засгийн газарт зээлсэн. Одоо энэ хоёрыг эцэслээд хаачихаж байгаа. Засгийн газартай холбоотой асуудал нь хаагдчихлаа. 

5.  Тэр үед “Засгийн газар Хөгжлийн банк хоёрын хооронд үүссэн өр авлагыг арванхоёрдугаар сарын 30-наар тэглэн эцэслэсүгэй” гэдэг тогтоол гарсан

6.   Манайхан нууцаас нь гаргаач гэдэг асуудал тавьчихсан байгаа. Тэгээд үүн дээр нэг бүрчлэн ярих ёстой.

7.   Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа.

8.  Хоёр дахь зах зээл дээр гарч эхлэхэд манай бондын хүү хэлбэлзэн монголын эдийн засгийн тухай сайн мэдээ явахад бууран муу мэдээ явахад өсөөд эхэлж байгаа юм.

9.  Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бид дэлхийн зах зээлээс босгож ирсэн. Чингис бондын төлбөрийн хамгийн эхний төлбөр нь 2018 онд хийгдэнэ. Сүүлчийн үндсэн тэрбум ам.доллар нь 2022 онд хийгдэнэ.

10.    Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа.

11.   Тиймээс энэ бүхнийг хариуцаж байсан хүний хувьд энэ бүх мэдээллийг авч байдаг хүний хувьд 2012 онд Засгийн газрын авсан 580 сая ам.доллар бол гуравдугаар сарын 21-нд төлөгдөнө. Энэ ажлыг Засгийн газар хийж чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ үнэхээр чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (40)
  • 07-25 21:40
    Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-25 22:19
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 07-25 22:10
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-25 22:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)