С.Эрдэнэ, Я.Санжмятав нар муудалцаагүй
2017 оны 1 сарын 11

АН-ын даргыг сонгон томилох сурталчилгааны ажил аймаг, сумдад үргэлжилж буйг олон нийт мэдэж байгаа биз ээ. Тэгвэл намын даргад нэр дэвшигчид энэ сарын 9-нд Завхан аймгийн иргэдтэй уулзсан байна. Ингэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар өөр  хоорондоо муудалцаж эв түнжин алдсан талаарх мэдээллийг манай сайтад нийтлэгдсэн. 

Тэгвэл энэ асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулахад "Худал мэдээлэл байна. Завхан аймагт уулзалт хийх үеэр Я.Санжмятав дарга Улаанбаатарт тэр дундаа Төрийн ордонд байнгын хорооны хоёр ч хуралдаанд сууж байсан" гэлээ. Тэгэхээр энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл болж таарч байгаа юм.

Тиймээс манай сайтын зүгээс уг мэдээлэлд ЗАЛРУУЛГА хийж байна.

Дашрамд хэлэхэд, Ардчилсан намын даргад өрсөлдөгчдөд намын удирдлагаас нь эв нэгдлийг сахиж явахыг сануулаад зогсохгүй хүн тус бүрт багцалсан  "таван сум" бэлэглэсэн юм.  Мөн нэр дэвшигчид  хууль тогтоомжийг мөрдөх, намынхаа үндсэн дүрмийг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг болон намын  нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрөх, намын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж,  хамтын гэрээнд гарын үсэг зурсаныг нэхэн сануулах нь зүйтэй биз ээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • 03-24 18:04
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-24 17:35
    Retweet (3)
  • 03-24 17:53
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-24 18:05
    Retweet (0)