Өвлийн улиралд арьсыг хэрхэн арчлах вэ?
2017 оны 1 сарын 10

Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.

Өвлийн улиралд витамин ихтэй "тослог" косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг.

Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.

 Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.

Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.  

Хуурай арьс: Арьс хуурайшсанаар ус болон тос дутагдаж, улмаар таны арьсыг өнгөлөг биш харагдуулдаг. Тийм ч учраас ийм төрлийн арьсанд тосон цэвэрлэгч, тэжээлийн тос, мөн чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэнэ.

Хэвийн арьс: Нас залуу булчин хэвийн, уян хатан болохоор хамгийн гоё арьс. Та сайхан арьсаа ердөө л сүүн шингэнээр цэвэрлэхэд л хангалттай. Ямар ч зардал гарахгүй.

Тослог арьс: Энэ арьс боровтор, арай зузаан байдаг. Хөгшрөлт удаан явагддаг ч амархан батга гардаг. Тиймээс өглөө сүүн шингэнээр цэвэрлэж, орой нь шингэн савангаар угаавал батга гарах нь багасна. Ийм арьс маш их тослог ялгаруулдаг учраас хэрэглэх бүтээгдэхүүнээ сайтар шалган авах хэрэгтэй.

Эмзэг арьс: Энэ арьс нар, салхи, агаар, ургамлаас амархан харшилдаг. Гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ өглөө босоод зөгийн балтай ус уу, буцалсан ус уух хэрэгтэй. Мөн холимог арьсанд зориулсан сүүн шингэнийг тохируулан хэрэглэвэл зүгээр.

Холимог арьс: Ийм арьстай хүмүүсийн дух, хамар, эрүүний хэсэг  маш их тослогддог. Тиймээс энэ хэсэгтээ сүүн шингэн хэрэглэж болохгүй. Тослог багатай байгаа хэсгээр нь сүүн шингэнээр цэвэрлэж болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (42)
  • 06-28 13:20
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 06-27 22:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:20
    Retweet (1)
  • 06-28 13:19
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:10
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)