Шинэ нисэх буудлыг хүлээж авах өдөр хойшлов
2017 оны 1 сарын 10

Өнөөдөр буюу Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах товтой байсан ч лавтай 7 хоногоор хоногоор хойшилсон байна. Улсын комисс өөрсдийнх нь хэлсэнээр арав хоног “өдөр шөнөгүй ажилласан” ч энэ нүсэр барилга байгууламжийг хүлээж авах нь тийм ч амар хялбар биш юм.

Шинэ жилийн өмнөхөн ажилласан Техникийн комисс 1294 зөрчил илрүүлсэн, түүнээс 250-ыг нь арилгууллаа гэж мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том 50 компанийн хоёр нь буюу Японы Мицубиши, Солонгосын “Самсунг” хамтран гүйцэтгэсэн, мөн бүх худалдан авах ажиллагаа нь ЖАЙКА-гийн дүрэм стандартаар явагдсан ажилд яагаад мянга давсан зөрчил илрэв? Тэр нь зөрчил мөн үү, нисэх буудлын үндсэн ажилд сөргөөр нөлөөлөх хэмжээнийх мөн үү? гэдэг дээр талууд мөн, биш гэж маргаж байгаа бололтой. Мянга гаруй их зөрчил дутагдлын жагсаалтанд траншейны таган дээр монголоор сануулга бичээгүй, цонх хэт том онгойж байна гэх зэрэг яль шалихгүй зүйлс ч тоон доторх үсэг болчихсон цохиж яваа тал ч бий юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Японы JBIC банк хооронд байгуулж, УИХ соёрхон баталсан Олон улсын гэрээний дагуу шинэ нисэх буудал барьсан юм. Жилийн 0,2 хувийн хүүтэй, дөчин жилийн хугацаатай, эхний 10 жилд нь төлбөр төлөхгүй Японы Засгийн газрын албан ёсны туслалцааны зээлээр Улаанбаатар шинэ нисэх буудалтай болж байгаа билээ. Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалт менежмент гэж дараагийн үе шат мөдхөн эхэлнэ. Манай улсын хүн амтай тэнцэхүйц 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай шинэ буудлын ашиглалтыг шинэ түвшинд эрхлэн явуулах шаардлага ч үүсч байна.

Японы шинэ элчин сайд ноён Масато Такаока УИХ-ын даргад бараалхахдаа “Та 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны гадаад айлчлалаа Японоос эхэлж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд Ж.Коизүмитай уулзах үеэрээ Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын асуудлыг анх хөндөн тавьж байсан нь одоо нэгэнт ажил хэрэг болж байна. Тус нисэх буудал Япон, Монголын сайн харилцааны бэлгэ тэмдэг болох болно” гэж хэлээд нисэх буудлын менежементийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. УИХ-ын дарга ирэх сард Японд айлчлахдаа Стратегийн түншлэлийн дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох, санхүүгийн дэмжлэг хүсэхээ илэрхийлсэн. Зам тээврий хөгжлийн сайд Д.Ганбат, Япон, Солонгосын Элчин сайд нар өчигдөр Хөшигийн хөндийд очиж ажлын явцтай танилцсан байна.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (58)
  • 10-21 17:08
    Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-22 00:44
    Retweet (2)
  • 10-22 00:12
    Retweet (2)
  • 10-22 01:22
    Retweet (1)
  • 10-22 01:06
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)