Нийслэлд ханиад томуу хязгаарлалтын арга хэмжээ авахад хүрлээ
2017 оны 1 сарын 9

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ.

Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Иймд Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Уг тасаг ирэх 7 хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байна. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа БЗД, ЧД, СХД -ийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцах юм. Тодруулбал, ЦТЭ нь БЗД-ийн зарим хорооны, УХТЭ нь ЧД, СХД –ийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчилнэ.

Дээрх хоёр тасаг нь ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-22 22:08
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 01-22 21:55
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-22 21:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:14
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)