Ц.Мянганбаярын хөөрхнөөгийн патиар
2017 оны 1 сарын 9

Алтаар гулгиж, хүүхнээр бялхаж, хүүхдээр цалгиж энэ насыг элээж яваа “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр шиг хоншоортой эр цөөхөн дөө. За энэ ч яахав, сониноос супер менежменттэй өнөөгийн Мянгаа эгэл жирийн залуу байхдаа сууж байсан бүсгүй нь энэ. Нүдэнд дулаахан, тухайн он цагтаа хөөрхөн сайхан гэж хэлэгдэхээр энэ бүсгүй бол магнатын анхны гэргий Б.Болор. Багш мэргэжилтэй МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг даруу бүсгүй одоо ажин түжин амьдардаг. Гитар тоглож дуулах дуртай, урлагийн өндөр мэдрэмжтэй, цэгцтэй чанар нь эрхэм экс нөхрийг нь хөглөдөг байсан гэж мэдэх хүмүүс ярьдаг. Ямартай ч Монголдоо өртөг өндөртэй салалтыг хийсэн бүсгүй бол чухамдаа Б.Болор. Мянгаа мөнгөний ханш чанга байх үед гэргийгээсээ салахдаа 100 сая төгрөг өгч байсан гэдэг. Салалтын бэлэг ч гэх юм уу, гэмшсэн сэтгэлийн төлбөр ч гэх юм уу, ямартай ч эр хүн шиг байж дэмжиж туслахаа мартдаггүй гэдэг. Одоо хэр нь байран суурин амьдралгүй яваа эрхмийг анхны гэргий шигээ бүсгүйтэй учрахгүй болоод л ингэж       явдаг юм биш байгаа гэж мэдэх хүмүүс ярилцдаг юм билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet