Орон сууцанд бөө бөөлөхийг хуулиар хориглоно
2017 оны 1 сарын 7

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэрлэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй хамт Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулахаар дагалдах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. Тодруулж хэлбэл, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглох тухай заалт Орон сууцны тухай хуульд давхар сууж өгнө гэсэн үг.

Ингэснээр орон сууцанд бөө бөөлж, хэнгэрэг дэлддэг асуудал хуулиар хориглогдох эрхзүйн орчин үүсэх юм байна. Мөн хуулийн төсөлд хэд хэдэн чухал заалтууд оржээ. Үүнд,

-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр сүм, хийд, цуглааны сургалтад оролцуулахыг  хориглоно

-Бөө /зайран, удган/, үзмэрч, зурхайч зэрэг хувиараа шашны зан үйлийг гүйцэтгэж байгаа иргэн нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлд БҮРТГҮҮЛСНИЙ ДАРАА бусдад үйлчилгээ үзүүлж болно.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (58)
  • 10-21 17:08
    Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 10-22 00:44
    Retweet (2)
  • 10-22 00:12
    Retweet (2)
  • 10-22 01:22
    Retweet (1)
  • 10-22 01:06
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)