“Гандан бороо” гэх Ч.Батхуяг, Сэлэнгийн У.Баатаржав нарыг баривчилжээ
2017 оны 1 сарын 6

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгуулж байгаад сураггүй болсон “Гандан бороо” хочтой Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан билээ. Тухайн үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр  “мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн байдаг. Улмаар гэрээс нь эд мөрийн баримтаар хар тамхины төрлийн бодис хурааж авч, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч цагдан хоригдсон тэрбээр шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болжээ. Тиймээс цагдаагийн Тусгай ажиллагааны газрын ажилтнууд эрэн сурвалжилж өнөөдөр байгаа газрыг нь тогтоон баривчилсан байна.

Мөн өнөөдөр Сэлэнгийн гэж алдаршсан У.Баатаржавыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгаж эхэлсэн байна.  Түүний дүү “Доён” хэмээх У.Болд өнгөрсөн зун Хан-Уул дүүргийн нутагт, Туул голын эрэг дээр зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт холбогдсон бол ах нь Туул голын эрэгт мөн л хүмүүсээр хий буудуулж, улмаар цагдаад хуурамч дуудлага өгч төөрөгдүүлсэн нь тогтоогджээ. Мөн нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэрэгт буруутгагдаж буй сурагтай.

Үүнээс үзэхэд цагдаагийнхан ард иргэдэд түгшүүр төрүүлж байдаг, эрүүгийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан хүмүүстэй ширүүхэн тэмцэж эхэлж буй бололтой.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (42)
  • 06-28 13:20
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 06-27 22:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:20
    Retweet (1)
  • 06-28 13:19
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:10
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)