Б.Ууганцэцэг: Мода монголоор дуусдаг гэж хэлэх нь зохимжгүй
2017 оны 1 сарын 5

Мода Монголоор дуусдаг үе ард хоцорчээ. Монголд мэргэжлийн түвшний стилист, дизайнерууд олширч байгаа энэ үед мэдээллийн эрэн зууныг ашиглаж залуучууд маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Бид ч соён гэгээрүүлэх, мэдээлэл, мэдлэг түгээх үндсэн үүргийнхээ хүрээнд сонирхолтой зочдоор хүрээгээ тэлсээр байгаа юм. Энэ удаад модель Уна буюу Б.Ууганцэцэгийг онцолж “Дебют” буландаа урилаа. Энэхүү эрч хүч ханхалсан бүсгүй бол Европын томоохон бренд дэлгүүрүүдэд уригдан ажиллаж байсан туршлагатай дизайнер, стилист юм.  

-Өөрийн чин хувьд блогер хөтлөгч. Тэгэхээр Монголд блоггер ер нь хөгжиж байгаа юу гэдэг сэдвээр яриагаа эхэлье?
-Америкт илүү хөгжсөн, харин манай улсад бол шинэдээ орно. Европын орнуудад  блоггерийг маш сайн хөгжүүлж чаддаг.  Тухайлбал, дэлгүүрүүд шинэ бараа бүтээгдэхүүн гаргачихаад топ моделиудад өмсүүлж реклам сурталчилгаа хийхээс илүүтэй энгийн хүмүүст хувцсаа өмсгөж блоггерт байршуулдаг. Энэ нь худалдан авалтанд ч эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь хүмүүс өөртэйгээ төстэй имиж төрхтэй, биеийн хэмжээ төстэй блоггеруудаа дагаж, судалж тэндээсээ хувцаслалтын санаа авч худалдан авалт хийх тохиолдол их байдаг.  Ганц хувцаслалт ч гэлтгүй гоо сайхан, үс засалт гээд бүхий л зүйлст блоггерийг ашиглаж болно.

Би блог хөтлөөд зургаан жил болж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрийн блогчуудын мэдээлэлтэй туршлага солилцож, уулзалт зөвлөгөөнд ч идэвхтэй оролцдог.

-АНУ-д олон жил амьдарсан гэсэн. Энэ хугацаанд ямар сургуульд сурч, ямар ажил хийж байв?
-Америкт есөн жил сурч, ажиллаж, амьдарсан. Анх бизнесийн чиглэлээр сурч байгаад өөрийн хүсэл зорилгоогоороо дизайнерээр Лос Анжелес хотод төгсөөд ирсэн. Манго, Сприт гээд томоохон брендийн дэлгүүрүүдэд уригдаж ажиллаж байсан. Монголд ирээд яг хувийн хувцас дизайныг эхлүүлээгүй байна.

Одоогоор судалгааны түвшинд явж байна гэж хэлж болно. Харин компаниудын захиалгаар загвар гаргаж өгч байгаа. Тодруулбал, стилистийн хувьд энд тэнд уригдаж  ажиллаж байна.

-Мода Монголоор дуусдаг гэж ярьдаг даа. Стилист, дизайнер хүний хувьд энэ үгтэй хэр санал нийлдэг вэ?
-Сүүлийн үед залуучуудын хөгжил хурдацтай өсч байна. Харьцангуй хувцаслалтандаа анхаардаг болсон. Тэгэхээр мода монголоор дуусдаг гэж хэлэх нь зохимжгүй.

-Дизайнер , стилилст хоёрын ялгаа юу вэ?
-Нэг чиглэл, төрөл хэдий ч хоорондоо асар их ялгаатай. Монголд стилист хөгжөөгүй учир хүмүүс ч ойлгодоггүй. Жишээ нь кино, рекламд тусгай стилист ажиллах хэрэгтэй байтал манайхан нүүр будагчаар /хувиргагчаар/ стилистийг орлуулчихдаг.  

Гэтэл гадаадад зөвхөн модель гэхэд л хувийн стилисттэй явдаг. Өөрөөр хэлбэл, стилистээс хүмүүс нь зөвлөгөө авч байдаг. Гэтэл Монголд бол ийм зүйл дутагдалтай.

Улстөрчид ч гэсэн хувийн стилист хэрэгтэй гэж миний хувьд боддог. Хүн болгон өөр хоорондоо адилгүй биеийн галбиртай. Харин биеийнхээ өө сэвийг  дарж, гоё хэсгийг нь тодотгон хувцаслах зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг стилист тодорхойлож өгнө. Дизайнерийн хувьд стилистийн хэмжээнд ажиллах боломжтой ч монголд их цөөхөн байдаг.

-Залуу хүний хувьд хүсч мөрөөдөж, тэмүүлж буй зүйлс бишгүй л байлгүй. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж хувийн хувцасны салонтой болно гэж мөрөөддөг. Энэ дагуу судлаад явж байна. Үнэтэй брендийн хувцсыг сонгохдоо гол нь биш. Харин өөрт тааламжтай, биед зохицсон хувцас байх хэрэгтэй.

Тэгэхээр энэ бүхнийг стилист тодорхойлож өгнө. Залуу, эрч хүчтэй харагдахын тулд хувцасны зөв сонголт маш чухал.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-22 22:08
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 01-22 21:55
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-22 21:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:14
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)