Отгон гүнж Х.Мөнгөнцэцэгт хайр сэтгэлээ илчлэв!
2016 оны 12 сарын 12

Нийтийн дууны ертөнцөд орж ирэхдээ отгон гүнж тодотголыг ядах юмгүй хүртсэн хүн бол дуучин Х.Мөнгөнцэцэг. Говь-Алтай нутгийн бүсгүй МУГЖ С.Ганзоригтоо хамтран кино концертоо хийж байсан нь саяхан мэт. Залуу уран бүтээлч хоёр дахь цомгийн баяраа өнгөрсөн Бямба гаригт нижгэр хийв. “Уулзахын хүслэн” цомгийн өдөрлөгт ёстой л түүнтэй уулзахыг хүссэн фэнүүд нь хөл тавих зайгүй ирсэн байв. Эхний 100 хүн дуучинтай хамтдаа зургаа авахуулж гарын бэлэг гардсан. Ингэхэд залуу дуучны фэнүүд дийлэнх нь эрчүүд байлаа. Цэцэг, жимсэнд бялуурсан гэж болно.

Бүр дуучны зургаар утасныхаа нүүрийг гоёсон залуус ч харагдана лээ. Гэрлэж амжаагүй яваа монголжуу төрхтэй бүсгүй олны анхаарал тавьж байгаа байдалд багагүй сандарч хацар нь улайж харагдсан. Гэнэтийн зүйл дүүрэн халуухан өдөрлөг боллоо. Хайр сэтгэлээ илчилсэн залууг энэ удаад нууцалья. Олны танил хүн идеаль нь байх үүргийг хүлээдэг. Тэр утгаараа ийм үзэгдэл байх нь зүй ёсны хэрэг. Та бүхэнд сонирхолтой халуухан болсон өдөрлөгийн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (18)
  • Retweet (16)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)