Ял авч байсан этгээдийг хууль зөрчин Засаг даргад томилжээ
2016 оны 12 сарын 9

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зарим томилгоог Үндсэн Хуулийн Цэцээс хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл гаргасан АН-ын хуулийн багийнхан мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Ерөнхий сайдын өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдрийн гуравдугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцүүлэхээр иргэн Ц.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Увс аймгийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын Нам аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батсайханыг сонгож нэрийг нь Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр түүнийг батламжилсан захирамж гаргаж, өмнөх Засаг дарга Д.Цэндсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Увс аймгийн Засаг даргаар дөрвөн cap ажилласан Д.Батсайхан нь 2008-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байх үедээ төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож, 120 гаруй сая төгрөг завшсан хэргээр Эрүүгийн хуулийн дагуу ял шийтгэл хүртэж байсан аж.

Хувийн компанийхаа нэрээр тендер авдаг, төсвийн мөнгөөр хурдан морь авдаг зэрэг олон асуудалд нэр нь холбогдож байсан тэрбээр “ялтай” гэх шалтгааны улмаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж чадаагүй ч Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсан учраас түүнийг хууль зөрчин аймгийн Засаг даргаар томилсон байна. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэцээс хууль зөрчсөн гэж үзжээ.

Энэ тухай Хуульч Н.Ариунболд “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр Д.Цэндсүрэнг Засаг даргын ажлаас чөлөөлж, Д.Батсайханыг Увс аймгийн засаг даргаар томилсон гэсэн шийдвэр гаргасан.

Энэ захирамжаа МУ-ын Ерөнхий сайд бүхэлд нь хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу Д.Батсайхан Засаг даргын үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон.

Нэгэнт Д.Цэндсүрэн гэх хүнийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр хүчингүй болсон учраас ямартай ч дараагийн Засаг даргыг томилох хүртэл Засаг даргын үүргээ гүйцэтгэх үр дагавар үүсээд байна.

Иргэн Ц.Лхагважав нь Ерөнхий сайдын шийдвэр Үндсэн Хуулийг зөрчсөн эсэх асуудлыг тогтоолгохоор Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.

Цэцийн магадлалаар Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага үндсэндээ хангагджээ гэсэн байдлаар дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн Хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн гэсэн магадлал гаргажээ гэж ойлгож болно.

Шинэ Засаг даргыг хуульд заасны дагуу алдаа зөрчилгүй иргэнийг нэр дэвшүүлэн, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцэж, Ерөнхий сайд томилно” хэмээв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 01:54
    Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)