Э.Болорсүх: Дизайнер хүн зураач оёдолчин байхаас гадна сэтгэл судлаачийн үүрэгтэй
2016 оны 11 сарын 18

Сүүлийн үед Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний хувцас, хэрэгслээ өдөр тутмын хэрэглээгээ болгоод буй. Өөрөөр хэлбэл, үндэсний хэв шинжийг агуулсан хувцас тренд болоод удаж байна. Тиймээс  бид энэ удаагийн ярилцлагын буландаа дизейнер Э.Болорсүхийг урин оролцууллаа.

- Анхны ажлын гараагаа хэрхэн эхэлж байв? Үйл ажиллагаагаа явуулаад хэдий хугацаа өнгөрөв ?
-Намайг Болорсүх гэдэг 2006 онд Урлах Эрдэм дээд сургуулийг хувцас дизайн, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Оюутан ахуйдаа сургуулиас зохион байгуулагддаг бүхий л тэмцээнд алгасахгүй оролцдог идэвхтэй оюутан байлаа. Манай сургууль бол маш сайн чадварлаг дизайнеруудыг бэлтгэн гаргадаг. Сургуулиа төгсөхдөө дипломын ажил болгож өөрийн колекцио гаргаж байсан. Төгсөөд Урлах Эрдэм дээд сургуульдаа урилгаар нэг жил багшилсан. Дараа нь найзтайгаа хамтран “Grand tailor” хувцас загварын салоноос ажлын гараагаа эхлэн нэг жил гаруй хамтарч байгаад бид хоёр тус тусдаа салон нээн ажилласан байгаа. “TUKO TAILOR” салоноо жил гаруйн өмнөөс нээн өдийг хүртэл амжилттай ажиллаж байна.

- Таны загварууд бусдаас юугаараа ялгарах вэ, онцлог?
-Манай загварууд бол үндэсний хэв шинжийг орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлсэн байдаг. Маш орчин үеийн шинэлэг загварлаг гэж хэлж болно.  Цөөн үгээр хэлбэл, өдөр тутмын болон өвөрмөц хэв шинжийг өөртөө агуулснаараа онцлог.

- Үнэ өртгийн хувьд ?
-Загварын дээлүүд 180.000- 240.000
Гадуур хувцас 180.000
“Загварлаг хувцсыг боломжийн үнээр” гэсэн уриатай ажиллаж байна .

-Ер нь загварын чиг хандлага хаашаа явж байна гэж харж байна?
- Дэлхийн загварын чиг хандлага маш хурдацтай, богино хугацаанд  өөрчлөгддөг. Өмнө нь жилд нэг удаа байсан бол одоо 6 сар, улирал, сараар солигддог болсон байна. Манай Монгол үндэсний хувцсыг ч дэлхий нийт анхааралдаа авсан нь олон зүйлээс харагддаг. Тухайлбал, Prada хүртэл сүүлийнхээ коллекцийг  монгол хэв шинжтэй үндэсний дээлээс санаа авч, тусгаж өгсөн нь байна лээ.

Дэлхий дээр Европ, Ази, Япон, Хятад бүх хувцас тренд болоод дууссан. Тэгэхээр Монгол хувцасны эрин үе ирж байгаа юм уу гэж би харж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн чиг хандлага Монгол руу чиглэнэ гэсэн итгэлтэй байна.

- Оюуны өмчийн асуудал бүх салбарт хурцаар тавигдах болсон танайх бусад салоноос ялгарах өөрийн нэрийн брэндээ хэрхэн хадгалж, хамгаалж байгаа вэ?
-Манай Монголчууд өөрт таалагдсан бүтээлийг зургийг нь дараад л хувийн оёдолчин дээр очоод л оёулчихдаг. Өөөрсдийн дур сонирхлоор өнгө загвар, үнэ өртгийг нь зохиогоод тавьж байгаа нь элбэг. Харин манай салоны хувьд бүх загваруудаа оюуны өмчөөр патентжуулсан. Гэхдээ хуулбарласан загвар бүрийн араас хөөцөлдөөд явах зав ч бас хомс байдаг.

Хэрэглэгчдэд хандаж та өөрт таалагдсан бүтээлээ тухайн салонд нь хийлгэж оюуны өмчийг дээдэлж хэвшээрэй гэж хэлмээр байна. Хамгийн наад зах нь тус загварыг тухайн салон л хамгийн сайн хийж гүйцэтгэнэ шүү дээ.

-Улирал бүрийн тренд загварыг голчлон урладаг уу. Эсхүл өөрийн сэтгэмжээр загвараа зохион бүтээдэг үү?
- Ер нь бол  миний ажигласнаар дизайнерууд хоёр төрөл байна. Өөрийн тань хэлсэн шиг онгод орохоор бүтээлээ туурвиж, дуртай үедээ шинэлэг загварууд гаргадаг хүмүүс байна. Харин нөгөө нь яг мэргэжлийн төвшинд ажиллаж, улиралдаа загваруудаа гаргаад явдаг юм болов уу даа.

Манай салоны хувьд нэг жил таван сарын нүүр үзэж байна гэж би дээр дурьдсан. Мэдээж юун түрүүнд хүмүүсийн сонирхол, чиг хандлагын дагуу ажиглаж, судалгаа хийдэг. Харин үүний дараа үндсэн ажлаа эхлүүлдэг. Манай хамт олон намрын коллекциэ гаргасан байгаа. Харин одоо шинэ жилийн коллекци гаргах судалгаагаа хийгээд бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Хувцас гэдэг сэтгэл ханамж, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж гээд олон зүйлийг илтгэдэг. Үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байгааг харах хамгийн сайхан мэдрэмж биз?
- Мэдээж тийм. Нөгөөтэйгүүр бид үйлчлүүлэгчдээ хандаж бүх зүйлээ урладаг. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгч юу хүсэж байна бэ гэдгийг мэдэрч ажиллахыг хичээдэг. Нэг үйлчлүүлэгчийн ард магад зуу, мянган үйлчлүүлэгч ч байж болно. Тэгэхээр бидэнд тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хамгийн чухал.

-Монголчууд хувцас бурхан бие чөтгөр гэж ярьдаг. Хүн өөртэй тохирсон, өөрийн биеийн онцлогт тааруулж хувцаслах хэрэгтэй. Үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн уян хатан харилцаатай байдаг вэ. Зөвлөгөө өгөх ч юм уу, харилцан ярилцдаг уу л гэж...?
-Хувцас гэдэг өөрөө маш том ертөнц гүн утга, философи байдаг. Хувцсан дотор тэр хүний мэдээлэл агуулагдаж байдаг ч гэдэг. Мөн тухайн хүний үзэл бодол хувцсаар ч дамжуулагдах боломжтой. Тиймээс би эхлээд захиалагчидтай аль болох уян хатан тулж ажиллахыг эрмэлздэг. Тэр хүний юу хүсэж байгааг эхлээд ойлгох чухал.

Түүнчлэн, өөртөө ямар загварын хувцас илүү зохимжтойг мэдэхгүй хэрэглэгчид ч бас байдаг. Тэгвэл ийм төрлийн хүмүүст л зөвлөгөө өгөхийн тулд дизайнер гэдэг мэргэжил байдаг юм шүү дээ. Тэдгээр хүмүүсийн өнгө, бодол зэргийг богино хугацаанд гаргаж ирнэ гэдэг хэцүү. Дизайнер хүн бол зураач оёдолчин байхаас гадна сэтгэл судлаач байх давхар, давхар үүрэгтэй байдаг.

-Цаашдын зорилго.  Магадгүй загварын шоу хийх хүсэл эрмэлзэл бий юу?
-Ер нь загварын шоу бол том зорилт. Манайхан бас энэ тал дээр ташаа ойлголттой байдаг юм шиг санагдсан. Тодруулбал, нэр хүндтэй болж, олонд танигдсаны дараа загварын шоугаа хийгээч гээд шаардаад эхэлдэг. Гэтэл загварын шоу маань өөрөө маш үнэ цэнэтэй. Би үнэгүйдүүлэхийг,  хямдхан байлгахыг хүсдэггүй. Хорь эсхүл гучин загвар гаргачихаад хийдэг зүйл бол энэ биш ээ. Маш  мэргэжлийн түвшинд, чадвартай хүмүүс хийх хэрэгтэй гэж бодож явдаг. Харамсалтай нь манай улсад хэн хүссэн нь  хийдэг сонин тогтолцоо яваад байна .

-Гадаадын зах зээлд өөрийн загваруудаа гаргах тал дээр ямар бодолтой явдаг вэ. Хувцас загвар, дизайн бол гадаад зах зээлд гарах хамгийн боломжтой чиглэл юм шиг гэж харагддаг?
-Манай хүн амын 2/1 нь нийслэлдээ амьдардаг. Тэр хүмүүсийн тал нь манай загварыг  сонирхлоо ч гэсэн энэ зах зээл маань өөрөө хумигдвал болж байгаа юм. Эдийн засгийн хямралтай энэ үед гадны зах зээл их чухал. Яг тухайн ард түмний байгаль, цаг уурын нөхцөл, сэтгэлгээний онцлог нөлөөлдөг. Манай улстай хамгийн ойр  зах зээл бол Өвөр Монгол. Тэд монгол хувцсыг маш ихээр сонирхдог ард түмэн. Бидний хувьд энэ зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлээд эхэлчихсэн байгаа. Цаашдаа Европ, Австри, Австралиас хүмүүс захиалж байна. Мөн тэнд амьдарда

-Энэ мэргэжлийг сонгочихоод шантарч, эргэлзэж байсан үе бий юу?
-Төгсчхөөд маш их шантарсан. Дизайнер бол оюуны өндөр ачаалалтай мэргэжил. Бид сэтгэл ханамжийг хувцсаараа дамжуулж үйлдвэрлэдэг.  Мөн үндэснийхээ баялагыг бүтээдэг. Тиймээс ч өндөр хариуцлагатай ажил.
Магадгүй багын хүнд хүчир амьдрал намайг энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн байх.

Би бусдыг их ажигладаг хүүхэд байсан. Ямарсайндаа л бизнесийн ухаан суух үеэсээ хувцас өмсөөгүй хүн гэж байхгүй болохоор хувцсыг бизнес болгох хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Ингэж явсаар мөрөөдөл минь болсон. Улмаар “Мила Модда”  гэдэг хувцас загварын сургалтад нэг сар сууж хувцсыг  илүү таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн Урлах Эрдэм дээд сургуульд элссэн. Нөгөөтэйгүүр багаасаа зурдаг байсан маань давуу тал болж өгсөн байх.

-Шинэ жилийн загвар, дизайн дээрээ ажлаад эхэлчихсэн үү?
-Эхэлсэн байгаа. Шинэ жилийн загварууд маань үндэсний хэв шинж давамгайлсан байна.  

-“Тукo” их өвөрмөц нэртэй салон юм?
-Туко гэдэг нь миний багын хоч л доо.

-Хувцас загварын тал дээр суралцаж байгаа залууст юу зөвлөмөөр байна вэ. Энэ асуултаар ярилцлагаа өндөрлье?
-Эхлээд өөрийгөө олох хэрэгтэй. Арилжаа наймаа хөөх биш өөрийн сэтгэмж, давуу тал, өөрт өгөгдсөн чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй. Хэн нэгнийг дагаж дуурайх бус өөрийнхөө замыг тод зураарай л гэж хэлье.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-22 22:08
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 01-22 21:55
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-22 21:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:14
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)